Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2012 › Татварын Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Татварын Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Татварын Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2012-05-17, Улаанбаатар12-ne-52

1 дугаар зүйл.
Татварын ерөнхий хуулийн дараах зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:1/

7 дугаар зүйлийн 7.3.15 дахь заалт:

7.3.15.

ус бохирдуулсны төлбөр.

2/

7 дугаар зүйлийн 7.4.17, 7.4.18 дахь заалт:

7.4.17.

хог хаягдлын үйлчилгээний хураамж;

7.4.18.

байгалийн нөөц ашигласны төлбөр.

3/

8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэг:

8.7.

Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 7.4.17-д заасан татварын хувь, хэмжээг тогтооно.

2 дугаар зүйл.

Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн аймаг, нийслэлийн гэснийг аймаг, нийслэл, сум, дүүргийн гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5, 7.4.8, 7.4.10, 7.4.12 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Хог хаягдлын тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.