huuli-nemelt
Гадаадын Хөрөнгө Оруулалтын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГадаадын Хөрөнгө Оруулалтын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2012-05-17, Улаанбаатар12-ne-53
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн энэ хууль гэсний өмнө Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай, гэж нэмсүгэй.
Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр баталсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.