Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2012 › Дээд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Дээд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Дээд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2012-05-22, Улаанбаатар12-ne-65

1 дугаар зүйл.

Дээд боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсгийн үйлчилгээний түшиц байгууллага, гэсний дараа гарааны компани, гэж, 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтын “технологи” гэсний дараа “, инновацийг” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Дээд боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсгийн сургалт-эрдэм шинжилгээний гэснийг сургалт, эрдэм шинжилгээ, инновацийн үйл ажиллагаа явуулах гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Инновацийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.