huuli-nemelt
Шинжлэх Ухаан, Технологийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрШинжлэх Ухаан, Технологийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2012-05-22, Улаанбаатар12-ne-69
Шинжлэх ухаан, технологийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶17.5. Шинжлэх ухаан, технологийн сангийн хөрөнгөөр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрхэн нэвтрүүлж ашигласан талаар Зөвлөлд хоёр жил тутамд тайлагнана.
Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалтын болон эдийн бус гэснийг хассугай.
Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалт, 7 дугаар зүйлийн 7.2.13 дахь заалт, 17 дугаар зүйлийн 17.2.5, 17.3, 17.4 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 18.1.4 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Инновацийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.