Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2012 › Захиргааны Хариуцлагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Захиргааны Хариуцлагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Захиргааны Хариуцлагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2012-05-22, Улаанбаатар12-ne-71

1 дугаар зүйл.

Захиргааны хариуцлагын тухай хуульд дор дурдсан агуулгатай 37¹ дүгээр зүйл нэмсүгэй:

37¹ дүгээр зүйл.Инновацийн тухай хууль тогтоомж зөрчих
3711.1.

Инновацийн тухай хуулийн 14.3-т заасан бүртгэлд инновацийн төслийг бүртгүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд мөн хуулийн 17 дугаар зүйлд заасан дэмжлэгийг үзүүлсэн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгож, гаргасан шийдвэрийг хүчингүй болгох;

3711.2.

Инновацийн тухай хуулийн 15.2-т заасныг зөрчсөн албан тушаалтныг 40000-60000 төгрөгөөр торгож, гаргасан шийдвэрийг хүчингүй болгох.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Инновацийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.