huuli-nemelt
Патентын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрПатентын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2012-05-22, Улаанбаатар12-ne-78
Патентын тухай хуулийн 16 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 16.9, 16.10 дахь хэсэг нэмсүгэй:
¶16.9. Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвартай холбоотой харилцаанд судлаач, түүний ажилладаг танхим, лаборатори болон их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага тэгш эрх эдэлнэ.
¶16.10. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийг төрийн өмчит үйлдвэрийн газарт нэвтрүүлснээс олсон роялти орлого нь уг оюуны өмчийн эрхийг эзэмшигч тухайн их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын жилийн төсвийн таван хувиас хэтрэхгүй байна.
Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Инновацийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.