Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2012 › Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2012-05-22, Улаанбаатар12-ne-79

1 дугаар зүйл.

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтын Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны гэсний дараа , бүх шатны шүүхийн тамгын газар, судалгааны төв, бусад туслах нэгжийн гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр баталсан Шүүхийн захиргааны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.