Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2012 › Арбитрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Арбитрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Арбитрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2012-05-22, Улаанбаатар12-ne-81

1 дугаар зүйл.

Арбитрын тухай хуулийн 23 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 23.3 дахь хэсэг нэмсүгэй:

23.3.

Арбитрын ажиллагаа эхэлснээс хойш талууд эвлэрүүлэн зуучлалын журмаар маргаанаа зохицуулж болно.

2 дугаар зүйл.

Арбитрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.7 дахь заалтын “нотариатч” гэсний дараа, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн төлөөлөгч гэсний дараа , эвлэрүүлэн зуучлагч гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Арбитрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсгийн талууд эвлэрвэл гэснийг талууд бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар эвлэрвэл гэж өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр баталсан Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.