huuli-nemelt
Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2012-08-01, Улаанбаатар12-ne-87
19 дүгээр зүйлийн 19.3.4 дэх заалт:
2/¶19.3.4. Өргөдлийн;
19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэг:
3/¶19.4. Өргөдлийн байнгын хороо нь энэ хуулийн 19.2-т заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
¶19.4.1. Улсын Их Хурал, түүний Байнгын болон дэд, түр хороо, тэдгээрийн удирдлага, гишүүнд ирүүлсэн өргөдлийг судлах, шийдвэрлэх;
¶19.4.2. өргөдөл гаргагч, гэрч, шинжээчийг сонсох, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах.
20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэг:
¶20.4. Өргөдлийн байнгын хороо:
¶20.4.1. иргэд, байгууллагаас Улсын Их Хурал, түүний Байнгын болон дэд, түр хороо, тэдгээрийн удирдлага, гишүүнд ирүүлсэн өргөдлийг судлах, шийдвэрлэх асуудал.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11 дэх заалтын Улсын Их Хурлын дарга, гэсний дараа Өргөдлийн байнгын хороо, гэж нэмсүгэй.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.5 дахь хэсгийн 20.5.6-д гэснийг 20.6.6-д гэж, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн 17-21 гэснийг 10-19 гэж, хоёроос гэснийг гурваас гэж, 19 дүгээр зүйлийн 19.3.4-19.3.7 дахь заалтын дугаарыг 19.3.5-19.3.8 гэж, 20 дугаар зүйлийн 20.4-20.12 дахь хэсгийн дугаарыг 20.5-20.13 гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалт, мөн зүйлийн 24.6 дахь хэсгийн , Өргөдөл, гомдлын гэснийг хассугай.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.10 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.3.10 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.