Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2012 › Засгийн Газрын Агентлагийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Засгийн Газрын Агентлагийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Засгийн Газрын Агентлагийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2012-08-17, Улаанбаатар12-ne-89

1 дугаар зүйл.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

9.1.

Агентлагийн орон тооны дээд хязгаарыг Засгийн газар, агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон зохион байгуулалтын бүтцийг Засгийн газраас тогтоосон ерөнхий загварыг баримтлан Монгол Улсын сайд батална.

2 дугаар зүйл.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.11 дэх заалтын сайдаас гэснийг энэ хуулийн 9.1-д заасны дагуу гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.