huuli-nemelt
Автотээврийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАвтотээврийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2012-08-17, Улаанбаатар12-ne-91
Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6.1.9-6.1.13 дахь заалт нэмсүгэй:
¶6.1.9. автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг шалгах, дүнг мэдээлэх;
¶6.1.10. улс хоорондын зорчигч болон ачаа тээвэр, нийтийн тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээ болон автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажлыг зохион байгуулах;
¶6.1.11. тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан байгуулж, холбогдох байгууллагыг байнгын мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах;
¶6.1.12. Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа автотээврийн хэрэгслийн бүртгэлийг хөтлөх үйл ажиллагааг зохион байгуулах;
¶6.1.13. хуульд заасан бусад бүрэн эрх.
Автотээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн төрийн захиргааны гэсний дараа төв гэж тус тус нэмсүгэй.
Автотээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийн төрийн захиргааны байгууллагын бүтцэд гэснийг Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд гэж өөрчилсүгэй.
Автотээврийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.