Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2012 › Сэргээгдэх Эрчим Хүчний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Сэргээгдэх Эрчим Хүчний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Сэргээгдэх Эрчим Хүчний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2012-08-17, Улаанбаатар12-ne-94

1 дугаар зүйл.

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 5 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 5.3.6, 5.3.7 дахь заалт нэмсүгэй:

5.3.6.

сэргээгдэх эрчим хүчний нөөцийн судалгаа хийх;

5.3.7.

сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, техник хэрэгслийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, засвар, үйлчилгээний стандартыг боловсруулж, зохих журмын дагуу батлуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих.

2 дугаар зүйл.

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.