huuli-nemelt
Мэргэжлийн Боловсрол, Сургалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМэргэжлийн Боловсрол, Сургалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2012-08-17, Улаанбаатар12-ne-102
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.4 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 16.7 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийн “төрийн захиргааны” гэсний дараа, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны гэсний дараа төв гэж тус тус нэмсүгэй.
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶8.1. Мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх төрийн бодлого, Засгийн газрын болон энэ хуулийн 6.1-д заасан Зөвлөлийн шийдвэрийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн санхүү, боловсролын гэснийг санхүүгийн гэж өөрчилсүгэй.
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийн мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн гэснийг хассугай.
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.