Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2012 › Биеийн Тамир, Спортын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Биеийн Тамир, Спортын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Биеийн Тамир, Спортын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2012-08-17, Улаанбаатар12-ne-105

1 дугаар зүйл.
Биеийн тамир, спортын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:1/

8 дугаар зүйлийн 8.1.6-8.1.9 дэх заалт:

8.1.6.

бүх насны ангиллын биеийн тамир-чийрэгжүүлэлтийн нормативыг боловсруулан батлах;

8.1.7.

улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах эрх олгох;

8.1.8.

биеийн тамир, спортын улсын мэдээллийн санг бүрдүүлэх;

8.1.9.

биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн магадлан итгэмжлэх үйл ажиллагааг зохион байгуулах;

2/

8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг:

8.2.

Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь аймаг, нийслэл, дүүрэгт биеийн тамир, спортын хороо, суманд биеийн тамир, спортын орон тооны бус арга зүйчтэй байна.

2 дугаар зүйл.

Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалт, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 18.2-18.4 дэх хэсгийн “төрийн захиргааны” гэсний дараа, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийн биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны гэсний дараа төв гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Биеийн тамир, спортын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийн 9.3 гэснийг 8.1.6-8.1.9 гэж, 20.4 дэх хэсгийн Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг гэснийг Аймаг гэж, 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалтын дугаарыг 8.1.10 гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Биеийн тамир, спортын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн “болон” гэсний өмнөх “төрийн захиргааны” гэснийг, 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийн биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон гэснийг тус тус хассугай.

5 дугаар зүйл.

Биеийн тамир, спортын тухай хуулийн 9 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

6 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.