Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2012 › Инновацийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Инновацийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Инновацийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2012-08-17, Улаанбаатар12-ne-115

1 дугаар зүйл.

Инновацийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 7.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсгийн “Үндэсний хөгжил, шинэтгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны” гэсний дараа, 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 13 дугаар зүйлийн 13.4, 13.8, 13.15 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.3.1, 20.3.2 дахь заалтын үндэсний хөгжил, шинэтгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны гэсний дараа төв гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.