huuli-nemelt
Концессын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрКонцессын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2012-08-17, Улаанбаатар12-ne-119
Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3 дахь хэсгийн Төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэснийг Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэж, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийн “төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага”, 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтын төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэснийг эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.