Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2012 › Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2012-09-07, Улаанбаатар12-ne-125

1 дугаар зүйл.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 18 дахь хэсэг нэмсүгэй:

18.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг хуульд заасны дагуу томилж, чөлөөлнө.

2 дугаар зүйл.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 18 дахь хэсгийн дугаарыг 19 гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Шүүхийн захиргааны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.