huuli-nemelt
Шүүхийн Захиргааны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрШүүхийн Захиргааны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2012-09-07, Улаанбаатар12-ne-128
Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 13.2 дахь хэсэг нэмсүгэй:
¶13.2. Ерөнхий зөвлөлийн даргыг Ерөнхий зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн олонхын санал авсан хүнийг санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томилно.
Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶13.1. Ерөнхий зөвлөл нь дарга, дөрвөн гишүүнээс бүрдэх бөгөөд Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг анхан шатны шүүхийн шүүгчдийн болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбооноос нэг, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэг хүний нэрийг тус тус санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томилно.
Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.3 дахь хэсгийн дугаарыг 13.3, 13.4 гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Шүүхийн захиргааны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.