Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2012 › Гаалийн Тариф, Гаалийн Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Гаалийн Тариф, Гаалийн Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Гаалийн Тариф, Гаалийн Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2012-09-11, Улаанбаатар12-ne-132

1 дугаар зүйл.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 36 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 36.3 дахь хэсэг нэмсүгэй:

36.3.

Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний гаалийн албан татварыг хураан авч төсөвт төлөхтэй холбогдсон журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.