Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2012 › Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний Удирдлагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний Удирдлагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний Удирдлагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2012-09-14, Улаанбаатар12-ne-133

1 дугаар зүйл.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 4.5 дахь хэсэг нэмсүгэй:

4.5.

Ээлжит сонгуулийн жил шинээр баг, хороо, сум, дүүрэг байгуулах, өөрчлөх, татан буулгахыг хориглоно.

2 дугаар зүйл.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

10 дугаар зүйл.Хурлын төлөөлөгчдийн тоо
10.1.

Нийслэлийн Хурлын төлөөлөгчдийн тоо нь 45 байна.

10.2.

Аймгийн Хурлын төлөөлөгчдийн тоо N-ийг хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан дараах томьёогоор тодорхойлогдох n гэсэн тоонд үндэслэн n<17 бол N=17, n>41 бол N=41, бусад тохиолдолд N=n гэж тогтооно: n=a+b+ QUOTE QUOTE )+d, Үүнд: a нь аймгийн төвийн сумын багийн тоо; b нь аймгийн төвийн сумаас бусад сумын тоо; c нь а+b сондгой бол 1, тэгш бол 0-тэй тэнцүү; d нь a+b+ QUOTE QUOTE ) сондгой бол 0, тэгш бол 1-тэй тэнцүү.

10.3.

Сумын Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан дараах байдлаар тогтооно:

10.3.1.

сумын хүн амын тоо нь 2000 хүртэл бол 15;

10.3.2.

сумын хүн амын тоо нь 2000-5000 хүртэл бол 21;

10.3.3.

сумын хүн амын тоо нь 5000-9000 хүртэл бол 27;

10.3.4.

сумын хүн амын тоо нь 9000 ба түүнээс дээш бол 31.

10.4.

Дүүргийн Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан дараах байдлаар тогтооно:

10.4.1.

дүүргийн хүн амын тоо нь 20000 хүртэл бол 17;

10.4.2.

дүүргийн хүн амын тоо нь 20000-80000 хүртэл бол 25;

10.4.3.

дүүргийн хүн амын тоо нь 80000-180000 хүртэл бол 35;

10.4.4.

дүүргийн хүн амын тоо нь 180000 ба түүнээс дээш бол 41.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.