Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2012 › Иргэний Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Иргэний Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Иргэний Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2012-09-14, Улаанбаатар12-ne-134

1 дугаар зүйл.
Иргэний бүртгэлийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах зүйл, заалт нэмсүгэй:1/

27¹ дугаар зүйл:

27¹ дугаар зүйл.Сонгогчийн бүртгэл
27¹.1.

Хуульд заасан журмын дагуу иргэний үнэмлэх авсан, 18 нас хүрсэн иргэнийг сонгогчийн бүртгэлд бүртгэнэ.

2/

29 дүгээр зүйлийн 29.1.15 дахь заалт:

29.1.15.

сонгогчийн.

2 дугаар зүйл.

Иргэнийн бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн иргэний үнэмлэхийн, гэсний дараа сонгогчийн, гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Иргэний бүртгэлийн тухай хуулийн Гуравдугаар бүлгийн гарчгийг Иргэний үнэмлэх, сонгогч, үндэсний гадаад паспорт болон шилжих хөдөлгөөний бүртгэл гэж өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.