huuli-nemelt
Аймаг, Сум, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАймаг, Сум, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2012-09-18, Улаанбаатар12-ne-140
Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.11.1, 4.12.1 дэх заалтын хувь тэнцүүлэх хэлбэрээр гэсний өмнө энэ хуульд өөрөөр заагаагүй бол гэж, 4.11.2 дахь заалтад “Хэрэв бүхэл хэсэг нь тэгтэй тэнцүү байвал баг бүр нэг мандаттай байх бөгөөд нийт төлөөлөгчдийн тооноос нийт багийн тоог хассантай тэнцүү тооны төлөөлөгчийг хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгоно.” гэсэн өгүүлбэр, 4.12.2 дахь заалтад “Хэрэв бүхэл хэсэг нь тэгтэй тэнцүү байвал хороо бүр нэг мандаттай байх бөгөөд нийт төлөөлөгчдийн тооноос нийт хорооны тоог хассантай тэнцүү тооны төлөөлөгчийг хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгоно.” гэсэн өгүүлбэр тус тус нэмсүгэй.
Энэ хуулийг 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.