Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2013 › Гаалийн Тариф, Гаалийн Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Гаалийн Тариф, Гаалийн Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Гаалийн Тариф, Гаалийн Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2013-10-03, Улаанбаатар13-ne-75

1 дугаар зүйл.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 35 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 35.6 дахь хэсэг нэмсүгэй:

35.6.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан тогтворжуулах гэрчилгээтэй бол уг гэрчилгээнд заасан хувь, хэмжээгээр гаалийн болон бусад татварыг төлнө.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Хөрөнгө оруулалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.