Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2013 › Ашигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Ашигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Ашигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2013-10-03, Улаанбаатар13-ne-76

1 дугаар зүйл.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 47.13 дахь хэсэг нэмсүгэй:

47.13.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу тогтворжуулах гэрчилгээ бүхий татвар төлөгчийн тухайд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухайн гэрчилгээнд заасан хувь, хэмжээгээр ногдуулна.

2 дугаар зүйл.

Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль, гэснийг Хөрөнгө оруулалтын тухай хууль, гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Ашигт малтмалын тухай хуулийн 29, 30, 65 дугаар зүйл, 56 дугаар зүйлийн 56.1.6 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Хөрөнгө оруулалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.