huuli-nemelt
Газрын Тосны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГазрын Тосны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2013-10-03, Улаанбаатар13-ne-78
Газрын тосны тухай хуулийн 9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 4 дэх хэсэг нэмсүгэй:
¶4. Гэрээлэгчийн татварын хувь, хэмжээ болон татварын орчныг тогтворжуулах асуудлыг Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан журмын дагуу зохицуулна.
Энэ хуулийг Хөрөнгө оруулалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.