Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2013 › Концессын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Концессын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Концессын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2013-10-03, Улаанбаатар13-ne-79

1 дугаар зүйл.

Концессын тухай хуулийн 30 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 30.5 дахь хэсэг нэмсүгэй:

30.5.

Энэ хуулийн 30.1.3-т заасан татварын дэмжлэгийг татварын хууль тогтоомжид заасны дагуу, татварын хувь, хэмжээг болон татварын орчныг тогтворжуулах асуудлыг Хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомжид заасны дагуу зохицуулна.

2 дугаар зүйл.

Концессын тухай хуулийн 30.1.3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

30.1.3.

татварын болон бусад санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

3 дугаар зүйл.

Концессын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийн 30.1-д заасан гэснийг 30.1.3-т зааснаас бусад гэж өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Хөрөнгө оруулалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.