huuli-nemelt
Цөмийн Энергийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЦөмийн Энергийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2013-10-03, Улаанбаатар13-ne-80
Цөмийн энергийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай гэснийг Хөрөнгө оруулалтын тухай гэж өөрчилсүгэй.
Цөмийн энергийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶30.1. Энэ хуулийн 15.1.2, 15.1.5-15.1.7-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хөрөнгө оруулагч өөрөө хүсэлт гаргавал үйл ажиллагаа явуулах нөхцөлийг нь тодорхой хугацаанд тогтвортой байлгах зорилгоор түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээг 10 хүртэл жилийн хугацаатай байгуулж болох бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана: 30.1.1.татварын орчныг тогтвортой байлгах; 30.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнээр борлуулах; 30.1.3.олсон орлогоо захиран зарцуулах эрхийг нь баталгаажуулах; 30.1.4.хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаа; 30.1.5.ашигт малтмалыг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд хохирол багатай олборлох; 30.1.6.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх; 30.1.7.бусад төрлийн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх; 30.1.8.бүс нутгийг хөгжүүлэх, ажлын байр шинээр бий болгох; 30.1.9.учирсан хохирлыг нөхөн төлөх.
Цөмийн энергийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсгийн холбогдох гэснийг аюулгүй байдлын асуудал эрхэлсэн гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Хөрөнгө оруулалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.