huuli-nemelt
Компанийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрКомпанийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2013-10-03, Улаанбаатар13-ne-82
Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3.9 дэх хэсэг нэмсүгэй:
¶3.9. Хөрөнгө оруулалтын сангийн тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд нь тусгай зориулалтын компани хэлбэртэй байна. Уг хэлбэрийн компанийн үйл ажиллагааны онцлогтой холбогдсон харилцааг Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиар зохицуулах бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн зохицуулалт хамаарахгүй.
Энэ хуулийг Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.