huuli-nemelt
Үнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрҮнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2013-10-03, Улаанбаатар13-ne-83
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийн үнэт цаас /хувьцаа, нэгж эрх/ гэснийг нэгж эрх гэж, мөн зүйлийн 38.6.2 дахь заалтын хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл авах гэснийг хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрээс хамаарч тогтоосон хязгаараас хэтрүүлэн зээл авах гэж, 38.6.3 дахь заалтын сангийн хувьцаа /нэгж эрх/-г гэснийг сангийн нэгж эрхийг гэж гэж тус тус өөрчилсүгэй.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21 дэх заалтын үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаар дамжуулан гэснийг хассугай.
Энэ хуулийг Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.