Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2013 › Хүний Хөгжил Сангийн 2013 Оны Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хүний Хөгжил Сангийн 2013 Оны Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хүний Хөгжил Сангийн 2013 Оны Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2013-10-25, Улаанбаатар13-ne-87

1 дугаар зүйл.
Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн 3, 4, 5 дугаар зүйлийг дараах байдлаар тус тус өөрчлөн найруулсугай:1/

3 дугаар зүйл:

3 дугаар зүйл.

Хүний хөгжил сангийн төсөвт 2013 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 397,580.8 сая төгрөгөөр, төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:

д/д

Төсвийн ерөнхийлөн захирагч

Дүн /сая.төгрөгөөр/

1

Сангийн сайд

329,275.2

1.1.Татварын ерөнхий газар

329,275.2

1.1.1.Хүний хөгжил сангийн тухай хуулийн

3.2.2-т заасан орлого

329,275.2

2

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд

68,305.6

2.1..Төрийн өмчийн хороо

68,305.6

2.1.1.Хүний хөгжил сангийн тухай хуулийн

3.2.1-д заасан орлого

68,305.6

2/

4 дүгээр зүйл:

4 дүгээр зүйл.

Хүний хөгжил сангийн төсвөөс 2013 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 282,799.5 сая төгрөгөөр баталж, төсвийн ерөнхийлөн захирагч нарт доор дурдсан төсөв зарцуулах эрхийг олгосугай:

д/д

Төсвийн ерөнхийлөн захирагч

Дүн

/сая төгрөгөөр/

1

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд

274,151.5

1.1.Төр хариуцан төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэл

12,151.5

1.2.Иргэдэд олгох бэлэн мөнгө

262,000.0

2

Сангийн сайд

179,145.0

2.1.Засгийн газрын бондын хүүгийн төлбөр

8,648.0

2.2.Урьдчилгаа мөнгө, зээлийн үндсэн төлбөрт

62,397.0

2.3.Засгийн газрын бондын үндсэн төлбөрт

108,100.0

2.4.Эрсдэлийн нөөц хөрөнгө

0.0

3/

5 дугаар зүйл:

5 дугаар зүйл.

Хүний хөгжил санд 2013 оны төсвийн жилд хуримтлуулах мөнгөн хөрөнгийн хэмжээг 0.0 төгрөгөөр баталсугай.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.