huuli-nemelt
Даатгалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрДаатгалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2013-01-10, Улаанбаатар13-ne-02
Даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 3.4 дэх хэсэг нэмсүгэй:
¶3.4. Банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалтай холбогдсон харилцааг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар зохицуулна.
Даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсгийн 3.1-3.3-т гэснийг 3.1-3.4-т гэж, 3.4 дэх хэсгийн дугаарыг 3.5 гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.