Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2013 › Төв Банк /Монголбанк/-Ны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төв Банк /Монголбанк/-Ны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Төв Банк /Монголбанк/-Ны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2013-01-10, Улаанбаатар13-ne-05

1 дугаар зүйл.
Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах зүйл, заалт нэмсүгэй:1/

19² дугаар зүйл:

19² дугаар зүйл.Хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагаанд хяналт тавих
1.

Хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавина.

2/

23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалт:

5/

санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Хадгаламжийн даатгалын корпорацид санхүүгийн дэмжлэг үзүүлэх.

2 дугаар зүйл.

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын банкнаас гэснийг банк, Хадгаламжийн даатгалын корпорациас гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.