huuli-nemelt
Шүүх Байгуулах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрШүүх Байгуулах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2013-11-07, Улаанбаатар13-ne-90
Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн Нэг дэх хэсгийн 1 дэх заалт, Хоёр дахь хэсгийн 1 дэх заалтын Баянзүрх дүүрэг гэснийг Улаанбаатар хот /зүүн бүс/ гэж, мөн зүйлийн Нэг дэх хэсгийн 2 дахь заалт, Хоёр дахь хэсгийн 2 дахь заалтын Сонгинохайрхан дүүрэг гэснийг Улаанбаатар хот /баруун бүс/ гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.