Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2013 › Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2013-01-17, Улаанбаатар13-ne-13

1 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

6.9.

Дор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулах бөгөөд Улсын Их Хурал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ: 6.9.1.гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.