Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2013 › Агаарын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Агаарын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Агаарын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2013-12-12, Улаанбаатар13-ne-105

1 дугаар зүйл.
Агаарын тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:1/

6 дугаар зүйлийн 6.1.1¹ дэх заалт:

6.1.1¹.агаарын бохирдлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, үйл ажиллагааны харилцан уялдааг хангахад хяналт тавих чиг үүрэг бүхий Үндэсний хороо байгуулж ажиллуулах;

2/

6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг:

6.2.

Энэ хуулийн 6.1.1¹-д заасан Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхий сайд батална.

3/

6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг:

6.3.

Энэ хуулийн 6.1.1¹-д заасан Үндэсний хороо нь ажлын албатай байх бөгөөд уг ажлын алба нь байнгын цахим мэдээллийн сүлжээг ажиллуулж, иргэд мэдээлэл тогтмол авах боломжийг хангана.

4/

6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэг:

6.4.

Энэ хуулийн 6.3-т заасан ажлын албаны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

2 дугаар зүйл.

Агаарын тухай хуулийн 5 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.