huuli-nemelt
Гадаадын Иргэний Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГадаадын Иргэний Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2013-12-26, Улаанбаатар13-ne-111
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.12 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.1.2, 17 дугаар зүйлийн 17.3.2 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 19.2, 20 дугаар зүйлийн 20.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1, 28.3, 28.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3, 29.4, 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 32 дугаар зүйлийн 32.2, 33 дугаар зүйлийн 33.1, 33.3, 34 дүгээр зүйлийн 34.3, 35 дугаар зүйлийн 35.1, 36 дугаар зүйлийн 36.3, 37 дугаар зүйлийн 37.2, 37.4, 37.6 дахь хэсэг, наймдугаар бүлгийн гарчгийн гадаадын иргэний асуудал гэснийг иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал гэж, 9 дүгээр зүйлийн 9.5, 17 дугаар зүйлийн 17.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 34 дүгээр зүйлийн 34.4, 36 дугаар зүйлийн 36.4, 36.6, 37 дугаар зүйлийн 37.3, 37.5, 37.8, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 40.1, 40.2, 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн Гадаадын иргэний асуудал гэснийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Хилийн боомтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.