huuli-nemelt
Харьяатын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХарьяатын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2013-12-26, Улаанбаатар13-ne-114
Харьяатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, 10 дугаар зүйлийн 3, 4, 14 дүгээр зүйлийн 2, 3, 20 дугаар зүйлийн 1, 2, 22 дугаар зүйлийн 1, 3, 4, 6, 23 дугаар зүйлийн 1, 2, 26 дугаар зүйлийн 3, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гадаадын иргэн, харьяатын гэснийг иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний гэж, 23 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн Гадаадын иргэн, харьяатын гэснийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Хилийн боомтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.