Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2013 › Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2013-01-31, Улаанбаатар13-ne-14

1 дугаар зүйл.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.3 дахь заалтын химийн хорт гэсний өмнө тэсэрч дэлбэрэхээс бусад гэж, 15.10.4 дэх заалтын “тэсэлгээний хэрэгсэл” гэсний дараа “импортлох, экспортлох, худалдах” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр баталсан Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.