Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2013 › Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2013-02-07, Улаанбаатар13-ne-19

1 дугаар зүйл.
Эрүүл мэндийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах зүйл, заалт нэмсүгэй: “1/

24 дүгээр зүйлийн 24.6.9 дэх заалт: “24.6.9.16 хүртэл насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмийн зардал.”

2/

39¹ дүгээр зүйл:

39¹ дүгээр зүйл.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ
39¹.1.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд харьяа анхан, дунд шатны эрүүл мэндийн төвийн байнгын хяналтад байж, тусламж, үйлчилгээ авна.”

39¹.2.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд шаардлагатай эм олгох журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

39¹.3.

Энэ хуулийн 39¹.2-т заасан эм олгох арга хэмжээг санхүүжүүлэхэд улсын төсвөөс дэмжлэг үзүүлнэ.

39¹.4.

Өрх, сум, дүүргийн эрүүл мэндийн төвд хүүхдийн мэргэшсэн эмч ажиллана.

39¹.5.

Энэ хуулийн 39¹.4-т заасан эмч нь шаардлагатай үед дуудлагаар очиж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр баталсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.