huuli-nemelt
Сургуулийн Өмнөх Боловсролын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрСургуулийн Өмнөх Боловсролын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2013-02-07, Улаанбаатар13-ne-21
8 дугаар зүйлийн 8.14, 8.15 дахь хэсэг:
2/¶8.14. Сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тооноос хамаарч тусгай мэргэжлийн багш, туслах багш, эмч, сэргээн засалч, нийгмийн ажилтан ажиллуулж болно.
¶8.15. Сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа байгууллагын нэг багшид ногдох хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоог боловсролын нийгмийн хамгааллын, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно.
9 дүгээр зүйлийн 9.11, 9.12 дахь хэсэг:
¶9.11. Сургуулийн өмнөх боловсролын тусгай цэцэрлэг нь сэргээн засалтын кабинет, танхимтай байна.
¶9.12. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багш, нийгмийн ажилтан нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлогт тохирсон заах арга барилыг эзэмшсэн байна.
Энэ хуулийг 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр баталсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.