huuli-nemelt
Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБоловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2013-02-07, Улаанбаатар13-ne-22
43 дугаар зүйлийн 43.1.8 дахь заалт:
2/¶43.1.8. ерөнхий боловсролын сургуулийн эмч, бага ангийн багшид Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 7.8-д заасан нэмэгдлийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тооноос хамаарч сар бүр олгох;
43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэг:
¶43.6. Энэ хуулийн 43.1.8-д заасан нэмэгдлийг Төрийн албаны тухай хуулийн 28.9-д заасны дагуу тогтооно.
Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶3.1.9. “хөгжлийн бэрхшээлтэй суралцагч” гэж Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан иргэнийг;
Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.8 дахь заалтын дугаарыг 43.1.9 гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр баталсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.