Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2013 › Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2013-02-08, Улаанбаатар13-ne-24

1 дугаар зүйл.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах зүйл, заалт нэмсүгэй:1/

5 дугаар зүйлийн 5.4.32 дахь заалт:

5.4.32.

Олон улсын хамтын ажиллагааны сан.

2/

6 дугаар зүйлийн 6.4.18 дахь заалт:

6.4.18.

Олон улсын хамтын ажиллагааны сан.

3/

17¹ дүгээр зүйл:

17¹ дүгээр зүйл.Олон улсын хамтын ажиллагааны сан
17¹.1.

Төсвийн ерөнхийлөн захирагч нь улсын төсвөөс Олон улсын хамтын ажиллагааны санд олгох хөрөнгийн хэмжээг өмнөх онд тухайн санд төвлөрүүлсэн орлого болон гаргасан зардлын гүйцэтгэл, жилийн эцсийн үлдэгдлийг харгалзан төлөвлөнө.

17¹.2.

Энэ хуулийн 17¹.1-д заасан сангийн хөрөнгийг дараах зориулалтаар зарцуулна:

17¹.2.1.

ардчилал, хүний эрх, сайн засаглалын асуудлаар олон улсын хурал, арга хэмжээг өөрийн орондоо зохион байгуулах;

17¹.2.2.

ардчиллын замаар хөгжиж байгаа шинэ тулгар орнуудтай туршлага хуваалцах;

17¹.2.3.

гадаад улс, олон улсын болон бүс нутгийн байгууллагатай хамтран хөгжиж байгаа зарим улсын дипломат, төрийн захиргааны байгууллагын ажилтнуудыг хамруулсан богино хугацааны сургалт, семинар зохион байгуулах;

17¹.2.4.

ардчилал, хүний эрх, сайн засаглалын чиглэлээр мэргэшсэн үндэсний экспертүүдийг олон улсын холбогдох арга хэмжээнд оролцуулах.

2 дугаар зүйл.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн 5.4.16-д гэснийг 5.4.16, 5.4.32-т гэж, 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтын 5.4.31-д гэснийг 5.4.31, 5.4.32-т гэж тус тус өөрчилсүгэй.