Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2013 › Стратегийн Ач Холбогдол Бүхий Салбарт Үйл Ажиллагаа Явуулж Байгаа Аж Ахуйн Нэгжид Гадаадын Хөрөнгө Оруулалтыг Зохицуулах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Стратегийн Ач Холбогдол Бүхий Салбарт Үйл Ажиллагаа Явуулж Байгаа Аж Ахуйн Нэгжид Гадаадын Хөрөнгө Оруулалтыг Зохицуулах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Стратегийн Ач Холбогдол Бүхий Салбарт Үйл Ажиллагаа Явуулж Байгаа Аж Ахуйн Нэгжид Гадаадын Хөрөнгө Оруулалтыг Зохицуулах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2013-04-19, Улаанбаатар13-ne-25

1 дугаар зүйл.

Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

4.7.

Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа эрхлэх, эсхүл үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн гадаадын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хөрөнгө оруулагчийн эзэмших хувь хэмжээ 49 хувиас илүү гарах тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэх бөгөөд бусад тохиолдолд зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.