huuli-nemelt
Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗасгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2013-05-24, Улаанбаатар13-ne-26
5 дугаар зүйлийн 5.4.33 дахь заалт:
2/¶5.4.33. Монгол судлалыг дэмжих сан.
6 дугаар зүйлийн 6.4.19 дэх заалт:
3/¶6.4.19. Монгол судлалыг дэмжих сан.
21⁵ дугаар зүйл:
¶21⁵ дугаар зүйл.Монгол судлалыг дэмжих сан ¶21⁵.1. Монгол судлалыг дэмжих сангийн хөрөнгө нь энэ хуулийн 7.1-д зааснаас гадна дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
¶21⁵.1.1. тусгай сангийн үйл ажиллагаанаас олсон орлого;
¶21⁵.1.2. дотоод, гадаадын байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөр, төслийн хөрөнгө.
¶21⁵.2. Төсвийн өрөнхийлөн захирагч монгол судлалыг хөгжүүлэх чиглэлээр тухайн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний зардлыг харгалзан монгол судлалыг дэмжих санд улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг төлөвлөнө.
¶21⁵.3. Монгол судлалыг дэмжих сангийн хөрөнгийг дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
¶21⁵.3.1. монголын түүх, хэл, соёл, зан заншил, уламжлалт мэдлэг ухааныг судлах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
¶21⁵.3.2. монгол судлалын номын сан, мэдээллийн нэгдсэн сан байгуулж, баяжуулах;
¶21⁵.3.3. гадаад дахь монгол судлалын төвийг хөгжүүлэх, сэргээх, шинээр байгуулахад дэмжлэг үзүүлж, үе шаттайгаар санхүүжүүлэх;
¶21⁵.3.4. монгол судлаачдыг бэлтгэх, давтан сургах зорилгоор тэтгэлэг олгох;
¶21⁵.3.5. монгол судлалын чиглэлээр олон улсын хурал, үзэсгэлэн зохион байгуулж, эрдэм шинжилгээний бүтээл, мэдээлэл солилцох;
¶21⁵.3.6. монгол судлалын үйл ажиллагааг дотоод, гадаадад түгээн дэлгэрүүлэх, сурталчлах;
¶21⁵.3.7. монгол судлаач, эрдэмтдийн шилдэг бүтээлийг шалгаруулж, хэвлүүлэх, сурталчлахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтын 5.4.32-т гэснийг 5.4.32, 5.4.33-т гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө.