huuli-nemelt
Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2013-05-24, Улаанбаатар13-ne-31
12 дугаар зүйлийн 12.1.32 дахь заалт:
2/¶12.1.32. хувьцаа бусад үнэт цаас худалдан авсан үнэ, түүний худалдан авахад төлсөн баримтаар нотлогдож байгаа шимтгэл;
16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсэг:
¶16.8. Хувьцаа бусад үнэт цаас борлуулсан тохиолдолд албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо нийт хувьцаа, бусад үнэт цаас худалдсан үнээс тэдгээрийг худалдан авсан үнэ, болон худалдан авахад төлсөн баримтаар нотлогдож байгаа шимтгэлийн нийт дүнг хасч тооцно. Энэ заалтад тухайн хуулийн этгээдийн гаргасан өөрийнх нь хувьцаа, бусад үнэт цаас хамаарахгүй.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтын Засгийн газрын гэснийг Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр баталсан Үнэт цаасны зах зээлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.