huuli-nemelt
Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2013-05-31, Улаанбаатар13-ne-34
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 16.1.8 дахь заалт нэмсүгэй:
¶16.1.8. хуулийн этгээдийг нэг, эсхүл түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээд өмчилж байвал тэдгээрийг анх үүсгэн байгуулсан хүний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр.
Энэ хуулийг 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр баталсан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.