huuli-nemelt
Терроризмтой Тэмцэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТерроризмтой Тэмцэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2013-05-31, Улаанбаатар13-ne-35
6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалт:
2/¶6.1.4. энэ хуулийн 7.1.7, 8.2-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор террорист этгээдийн жагсаалт батлах, жагсаалтаас гаргах, түүнийг хянах, жагсаалтад орсон этгээдийн хөрөнгийн хөдөлгөөнийг зогсоох, жагсаалтад алдаатай нэрс оруулснаас үүсэх хохирлыг шийдвэрлэх, гэм буруугүй этгээдийн хөрөнгийг гэм буруутай этгээдийн хөрөнгөөс тусгаарлахтай холбоотой журмыг эрх бүхий хууль сахиулах болон терроризмтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын саналыг үндэслэн батлах.
7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт:
3/¶7.1.7. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөл, гадаад улсын эрх бүхий байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу болон Монгол Улсын эрх бүхий байгууллагаас гаргасан жагсаалтад орсон террорист үйлдэл, террорист хүн, террорист байгууллага, тэдгээрийг санхүүжүүлдэг этгээд болон тэдгээртэй хамаарал бүхий хувь хүн, хуулийн этгээдийн шууд болон шууд бус өмчлөлд байгаа хөрөнгө, ашиг орлогыг нэн даруй зогсоож холбогдох эрх бүхий байгууллагад 48 цагийн дотор мэдэгдэх.
8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг:
¶8.2. Энэ хуулийн 7.1.7-д заасан жагсаалтад орсон этгээд, эсхүл түүний удирдлагад хамаарах этгээд, түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлөөс зөвшөөрөгдөөгүй этгээдийг шууд болон шууд бусаар санхүүжүүлэх, түүнд эдийн засгийн эх үүсвэр олгох, санхүүгийн болон бусад үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.
3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5 дахь заалт:
3.1.5.“террорист хүн” гэж хууль бусаар болон зориудаар, шууд болон шууд бусаар террорист үйлдлийг үйлдсэн, эсхүл үйлдэхийг завдсан, террорист үйлдэлд хамтрагчаар оролцсон, бусад этгээдийн террорист үйлдэл үйлдэхийг зохион байгуулсан, удирдсан, эсхүл бүлэг этгээдийн террорист үйлдэл үйлдэх санаа зорилгыг мэдэж байсан, террорист үйлдлийг үргэлжлүүлэх зорилгоор санаатайгаар дэмжсэн хүнийг;”2/¶3.1.4. “террорист үйлдэл” гэж хүн амд айдас төрүүлэх, эсхүл энэ зорилгоор иргэнийг төрийн байгууллага, олон улсын байгууллагаас аливаа үйлдэл, эс үйлдэхүй хийхийг шаардах, эсхүл зэвсэгт мөргөлдөөний нөхцөлд сөргөлдөгч аль нэг талд идэвхтэй оролцоогүй иргэний эрүүл мэнд, амь насанд ноцтой хохирол учруулах санаатай үйлдлийг;
3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалт:
¶3.1.7. “террорист байгууллага” гэж хууль бусаар болон зориудаар, шууд болон шууд бусаар террорист ажиллагаа үйлдсэн, эсхүл үйлдэхийг завдсан, террорист ажиллагаанд хамтрагчаар оролцсон, террорист ажиллагаа үйлдэх бүлгийг санаатайгаар дэмжсэн террорист бүлгийг;
Энэ хуулийг 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр баталсан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.