Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2013 › Гүйцэтгэх Ажлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Гүйцэтгэх Ажлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Гүйцэтгэх Ажлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2013-07-05, Улаанбаатар13-ne-39

1 дугаар зүйл.
Гүйцэтгэх ажлын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:1/

9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь заалт:

9.1.7.

тахарын алба оргосон яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах, шүүх, шүүгч, гэрч, хохирогч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн аюулгүй байдлыг хангах, халдлагаас урьдчилан сэргийлэх.

2/

11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэг:

11.8.

Тахарын алба оргосон яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах, баривчлах, шүүх, шүүгч, гэрч хохирогч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн аюулгүй байдалд халдлага, хор аюул учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор гүйцэтгэх ажил явуулах эрхтэй.

2 дугаар зүйл.

Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “Тагнуулын байгууллага цагдаа”, 9 дүгээр зүйлийн 9.2.5 дахь заалтын цэрэг, цагдаа гэсний дараа тахарын гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Тахарын албаны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.