huuli-nemelt
Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрШүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2013-07-05, Улаанбаатар13-ne-40
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 8.1.5 дахь заалт нэмсүгэй:
¶8.1.5. хорих ангид онцгой нөхцөл байдал үүссэн үед аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээнд хамрагдаж байгаа гэрч, хохирогчийн талаар тахарын албанд мэдээлэх.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3 дахь хэсгийн тохиолдолд гэсний дараа тахарын албатай хамтран гэж нэмсүгэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсгийн цагдаагийн, хэрэв уг этгээд баривчлах, хорих ял эдэлж байгаа бол ял эдлүүлж байсан баривчлах байр, хорих анги нь тус тус гэснийг тахарын алба гэж өөрчилсүгэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтын сэжигтэн, яллагдагчийг баривчлах, гэснийг хассугай.
Энэ хуулийг Тахарын албаны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.