Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2013 › Монгол Улсын Хилийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Хилийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Монгол Улсын Хилийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2013-07-05, Улаанбаатар13-ne-42

1 дугаар зүйл.

Монгол Улсын хилийн тухай хуулийн 32 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6, 7 дахь заалт нэмсүгэй:

6/

шүүн таслах ажиллагаа болон хорих анги, цагдан хорих байрнаас оргон зайлж улсын хил нэвтрэхийг завдсан, эсхүл нэвтэрсэн яллагдагч, ялтны талаарх мэдээлэл, лавлагааг тахарын албанд гаргаж өгөх, хамтран ажиллах;

7/

хилийн бүс орчимд эрэн сурвалжлагдаж байгаа яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах, баривчлах ажиллагаанд оролцох, хүн хүч, автомашин, техник хэрэгслээр туслах.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Тахарын албаны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.